КРЕДИТ МОНГОЛ
Банк Бус Санхүүгийн Байгууллага

 

Байгууллагын танилцуулга
"КРЕДИТ МОНГОЛ" БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

     Европын Холбооны "ТАСИС" хөтөлбөрийн хүрээнд "Монголын Жижиг Бизнесийн Сан" Төрийн бус Байгууллага нь үүсэн байгуулагдсан бөгөөд жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх зорилгоор "Кредит Монгол" ХХК-ийг 2000 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр үүсгэн байгуулж улмаар "Кредит Монгол"ХХК нь Банк Бус Санхүүгийн Байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монгол банкнаас 2000 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр авсан билээ.

     Эрхэм зорилго

     Жижиг дунд болон Бичил бизнес эрхлэгчдэд санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх замаар Монгол улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, жижиг дунд болон бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлж салбартаа тэргүүлэгч компани болох.

    "Кредит Монгол" ББСБ нь Монгол улсын банк, санхүүгийн салбарт арав гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж буй бичил санхүүг дэмжигч байгууллага бөгөөд дотоод, гадаадын санхүүгийн байгууллагуудаас төслийн болон төслийн бус хэлбэрээр санхүүжилтийн эх үүсвэрийг амжилттайгаар татан төвлөрүүлж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн болон үйлчилгээг харилцагчиддаа хүргэж байна.

     Бид үйл ажиллагаандаа ил тод байх зарчмыг баримталдаг бөгөөд жил бүр үйл ажиллагаа, гүйцэтгэлийн тайлан бэлтгэж харилцагчдын хүртээл болгодгоос гадна санхүүгийн тайлан тэнцлийн мэдээг компанийн цахим хуудсанд тогтмол байршуулдаг болно.

 

"Кредит Монгол" ББСБ-ын салбар нэгжийн байршлын зураг

Бүтээгдэхүүний товч танилцуулга

     "Кредит Монгол" ББСБ нь бичил болон жижиг дунд бизнес эрхлэгч, иргэд, аж ахуйн нэгж, компаниудад үндсэн болон эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зэрэг тэдэнд тулгарсан санхүүгийн асуудлаа бүрэн шийдвэрлэхэд нь зориулж бүх төрлийн зээлийн үйлчилгээг түргэн шуурхай, уян хатан нөхцөлтэйгээр санал болгож байна. Үүнд:

  • Жижиг дунд бизнесийн зээл
  • Бичил бизнесийн зээл
  • Кива ногоон зээл 
  • Хэрэглээний зээл
  • Бүх төрлийн барьцаат зээл
  • Автомашины болон бусад лизингийн зээл

     Манай компаний зээлийн бүтээгдэхүүнүүдийн хугацаа уртасч 36 сар болсон бөгөөд зээлийн хүртээмжийг дээшлүүлэх үүднээс зээл олгох шалгуур үзүүлэлтүүдийг шинэчилж, иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан олон тооны бүтээгдэхүүнийг шинээр гаргалаа.

     Бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд бизнесээ өргөжүүлэхэд нь зориулж 300 сая төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний ам.долларын "Жижиг дунд бизнесийн зээл"-ийг 24 сарын хугацаатайгаар олгож байна.

     Харин бичил бизнес эрхлэгчиддээ зориулан 15 сая төгрөг хүртэлхи дүнтэй "Бичил бизнес" болон "Кива-Ногоон" зээлийг 36 сарын хугацаатайгаар хамгийн богино хугацаанд шийдвэрлэж байна.

     Асар хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд гэнэтийн бэлэн мөнгөний хэрэгцээ хүн болгонд үүсдэг. Бизнесийн болон ахуйн хэрэгцээгээ богино хугацаанд шийдвэрлэхэд нь туслах үүднээс манай компани "Орон сууцны, Хашаа байшингийн болон Автомашины барьцаат" зээлийг хамгийн бага хүүтэйгээр үйлчилж байна.

     Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод тулгамдаад буй асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулахад өөрсдийн хувь нэмрийг оруулах үүднээс "Ногоон зээл"-ийн бүтээгдэхүүнийг гаргалаа. Энэхүү зээлийн онцлог нь эх дэлхийгээ хайрлаж, нүүрстөрөгчийн хийг бууруулахад чиглэсэн юм.

     Манай компани нь дээрхи нэр төрлийн зээлийн бүтээгдэхүүнээр үйлчлэхээс гадна тогтвортой хамтын ажиллагааг эрхэмлэж ажилладаг. Үүний нэг жишээ нь сайн харилцагчиддаа зориулан дараах урамшууллуудыг байнга үзүүлж байна. Үүнд:

  • Барьцаа хөрөнгийн урамшуулал: 5 сая төгрөг хүртэлхи дүнтэй зээлийг хөдлөх хөрөнгөөр олгох
  • Хүүгийн урамшуулал: сайн зээлдэгчдэд хүүгийн хөнгөлөлт үзүүлэх
  • Зээлийн шугам: зээлдэгчийн бизнесийн онцлогт тохирсон зээлийн шугам нээх зэрэг урамшууллыг үзүүлж байна.
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Нэмэлт үйлчилгээ Бусад Туслалцаа
Зээлийн хэмжээ:
Зээлийн хүү (сарын): %
Зээлийн хугацаа: сар
Зээлийн авах огноо:
Үндсэн төлбөрт Тэнцүү төлбөрт