KIVA зээл
Кива зээл нь бичил микро бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд бизнесийн үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор бичил үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийг дэмжих, хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, ногоон зээл нь байгаль орчинд ээлтэй бүхий л зориулалтаар олгогдоно. / Шинэ байшин барих, шинэ гэр авах, байшин засварлах, хашаа барих, бусад зориулалтаар олгоно./

Зээлийн нөхцөл:

Валют Төгрөг Доллар
Зээлийн хэмжээ Доод Дээд Доод Дээд
100,000 4,000,000 100 3,000
Зээлийн хүү 2.6% 3.1% 2.5% 2.8%
Зээлийн хугацаа 1 сар 36 сар 1 сар 36 сар
Өргөдлийн хураамж Байхгүй Байхгүй
Үйлчилгээний шимтгэл Олгосон зээлийн 0.5% Олгосон зээлийн 0.5%


Тавигдах шаардлагууд:

  • Сүүлийн 3 сараас доошгүй хугацаанд бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн байх.
  • Зээлийн санхүүжилтыг бизнесээ өргөжүүлэх болон хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглаад, бизнесийн болон бусад орлогуудаас зээл төлөгдөх боломжтой.
  • Хангалттай хэмжээний барьцаа хөрөнгөтэй.
  • Барьцаа хөрөнгө нь хөдлөх хөрөнгө байж болно.
  • Бусдад хугацаа хэтэрсэн зээл, өр төлбөргүй.
  • ББСБ салбар байрладаг орон нутагт оршин суудаг байх, үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байх.

Бүрдүүлэх материал:

  • 1 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар
  • Гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэхний хуулбарууд
  • Оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт
  • Барьцаанд тавих бүх хөрөнгийн бичиг баримтуудын эх хувь, /Орон сууц барьцаалж байгаа бол ҮХХЭБүртгэлийн гэрчилгээ, хашаа байшин барьцаалж байгаа бол газар болон байшингийн ҮХХЭБүртгэлийн гэрчилгээ, газрын кадастрын зургийн  эх хувийн хамт,/
  • Орлого баталгаажуулах баримт бичиг
  • Түрээсийн гэрээний хуулбар
  • Хүчинтэй үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл
  • Бусад шаардлагатай баримтууд
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Нэмэлт үйлчилгээ Бусад Туслалцаа
Зээлийн хэмжээ:
Зээлийн хүү (сарын): %
Зээлийн хугацаа: сар
Зээлийн авах огноо:
Үндсэн төлбөрт Тэнцүү төлбөрт